Connection state / Холболтын төлөв
Navixy дахь GPS төхөөрөмж бүр сервертэй одоо хэрхэн холбогдсоныг илэрхийлэх төлөвтэй. Эдгээр төлөвийг өнгөөр ялган Objects list / Төхөөрөмжүүд жагсаалтад харуулна. Тухайн төлөв нь төхөөрөмж эвдэрсэн гэсэн үг биш. Энэ нь Navixy платформ төхөөрөмжөөс мэдээлэл хэзээ хүлээн авсныг дүрслэн харуулж байгаа хэрэг юм.
![]()
Өнгөөр ялгасан тэмдэглэгээнүүд нь хэрэглэгчдэд GPS төхөөрөмжийн төлөвийг нэг хараад хурдан, хялбар үнэлэх боломж олгоно.
Дараах хүснэгтэд GPS төхөөрөмжид харагдаж болох төлөв бүр, тухайн төлөв нь төхөөрөмжийн холболт болон ажиллагааны талаар юуг илэрхийлдэг болохыг тайлбарлав. Энэ мэдээлэл нь төхөөрөмжийн бодит цагийн нөхцөлийг ойлгох, асуудлыг илрүүлэх болон хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай арга хэмжээг авахад тусална.
| Status / Төлөв | Description / Тайлбар |
|---|---|
| Activated devices / Идэвхжүүлсэн төхөөрөмжүүд | |
| Online / Онлайн Объектод суурилуулсан GPS төхөөрөмж сервертэй холбогдсон бөгөөд координатын мэдээллийг хэвийн илгээж байна. |
|
| GPS not updated / GPS шинэчлэгдээгүй Объектын GPS төхөөрөмж сервертэй холбогдсон боловч сүүлийн 5 минутын турш мэдээлэл эсвэл координат дамжуулаагүй байна. Боломжит шалтгаан: - GPS-ийн сүүлийн шинэчлэлт 5 минутаас өмнө хийгдсэн - Төхөөрөмжийн санах ойгоос ирсэн мэдээллийн хугацааны тэмдэглэгээ хуучирсан - GPS дохио алдагдсан (жишээлбэл дээвэр доор, хонгилд эсвэл газар доорх зогсоолд) - Төхөөрөмж эрчим хүч хэмнэх эсвэл sleep mode-д орж, сүүлд мэдэгдэж байсан координат эсвэл heartbeat packet илгээж байгаа - Төхөөрөмжийн time zone тохиргоо UTC+0-ээс өөр |
|
| Offline / Офлайн Объектын GPS төхөөрөмж хэрэглэгчийн тогтоосон хугацааны турш платформ руу ямар ч мэдээлэл илгээгээгүй байна. Анхдагч хугацаа 10 минут. Боломжит шалтгаан: - Үүрэн холбооны дохио сул - Төхөөрөмж deep sleep mode-д орсон - SIM карт дээр roaming идэвхжээгүй - SIM картын дата лимит эсвэл үлдэгдэл дууссан - Төхөөрөмж платформын серверийн хаяг руу чиглэхээ больсон |
|
| Suspended / Үйлчилгээ түр зогссон Түр зогсоосон хугацаанд платформ төхөөрөмжөөс мэдээлэл хүлээн авахгүй бөгөөд үйлчилгээ сэргэсэн ч энэ хугацааны мэдээллийг нөхөн авах боломжгүй. Үйлчилгээг үргэлжлүүлэхийн тулд үлдэгдлээ цэнэглэх эсвэл тусламжийн багтай холбогдоно. Төлбөр хийгдсэний дараа төхөөрөмж 15 минутын дотор автоматаар блокноос гарна. |
|
| Devices added, but not yet activated / Нэмсэн боловч хараахан идэвхжээгүй төхөөрөмжүүд | |
| Activating now / Одоо идэвхжүүлж байна GPS төхөөрөмжийг шинээр нэмсэн. Идэвхжүүлэлт дуусах хүртэл энэ төлөв харагдах бөгөөд ихэвчлэн 2-3 минут үргэлжилнэ. X-GPS Tracker mobile app-ийн хувьд энэ төлөв хугацаагүй үргэлжилж болно. |
|
| Activation takes longer than expected / Идэвхжүүлэлт хүлээгдсэнээс удаж байна GPS төхөөрөмжийг нэмсэн боловч платформтой хараахан холбогдоогүй байна. Нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байж болно. Дэлгэрэнгүйг activation issues troubleshooting нийтлэлээс үзнэ үү. |
|
| Manual configuration needed / Гараар тохируулах шаардлагатай GPS төхөөрөмж automatic activation дэмждэггүй тул manual configuration хийх шаардлагатай. Төхөөрөмжийн тохиргооны зааврыг дагах эсвэл үйлчилгээ үзүүлэгчийн тусламжийн багтай холбогдоно. 💡 Тэмдэглэл: - Серверийн хаяг болон port-ыг төхөөрөмжийн дэлгэрэнгүй мэдээлэл болон Navixy website-аас авна. - Мэдээллийн хугацааны тэмдэглэгээг зөв боловсруулахын тулд төхөөрөмжийн time zone-ийг UTC+0h болгож болно. |
|
| No data received from device / Төхөөрөмжөөс мэдээлэл ирээгүй GPS төхөөрөмжийг идэвхжүүлсний дараа эсвэл ажиллагаагүй төхөөрөмжийг сольсны дараа платформ тухайн төхөөрөмжөөс ямар ч мэдээлэл хүлээн аваагүй байна. |
Connection state sequence / Холболтын төлөвийн дараалал
heading.anchorLabelДоорх диаграмм нь платформ дээр амжилттай идэвхжсэн GPS төхөөрөмжийн холболтын төлөвүүд ямар дарааллаар өөрчлөгдөхийг харуулна. Төлөв нь хүлээн авсан мэдээлэл болон өнгөрсөн хугацаанаас хамааран шилжинэ.
Дэлгэрэнгүй тайлбар:
- Эхлээд төхөөрөмж Online / Онлайн төлөвтэй, ногоон дүүрэн дугуйгаар тэмдэглэгдэнэ. Энэ нь сервертэй холбогдож, хүчинтэй GPS координат болон хугацааны тэмдэглэгээ илгээж байгааг илэрхийлнэ. Шинэ GPS координат эсвэл мэдээлэл 5 минутын турш ирэхгүй бол төлөв ногоон хүрээтэй дугуйгаар тэмдэглэгдэх GPS not updated / GPS шинэчлэгдээгүй төлөвт шилжинэ. Төхөөрөмж GPS дохиогоо алдах, эрчим хүч хэмнэх горимд орох эсвэл санах ойгоос хуучирсан мэдээлэл илгээх үед ийм байдал үүсэж болно.
- Хэрэглэгчийн тохируулсан connection timeout хугацаа буюу анхдагч 10 минут өнгөрөх хүртэл шинэ мэдээлэл ирэхгүй бол төлөв улаан дугуйгаар тэмдэглэгдэх Offline / Офлайн болно. Төхөөрөмж үүрэн холбооны дохио муутай газар байх, deep sleep mode-д орох, SIM карттай холбоотой асуудал үүсэх эсвэл SIM дата лимит дуусах үед ийм байдал үүсэж болно.
- Төхөөрөмж хүчинтэй GPS координат болон хугацааны тэмдэглэгээг дахин илгээж эхлэхэд төлөв Online / Онлайн руу буцна. Төхөөрөмж ажиллаж байх хугацаанд хүлээн авсан мэдээлэл болон өнгөрсөн хугацаанаас хамааран энэ мөчлөг давтагдана.
Энэ дараалал нь GPS төхөөрөмжийн бодит цагийн холболт болон мэдээлэл дамжуулалтын төлөвийг хянахад тусалж, асуудал үүссэн үед шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах боломж олгоно.
